Мягмар, 10 сар 6, 2026
spot_imgspot_img

Их уншсан

spot_img

Холбоотой мэдээ

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргүүдийг шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллага 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 07-ны өдрийг дуусталх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 52937 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.

Дээрх хугацаанд 1490 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 749 хэрэг шинээр нээж, 288 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 114, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 82, Өмчлөх эрхийн эсрэг 65, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг,  Авлигын гэмт хэрэг тус бүр 6, Олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхлын эсрэг 5, Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 4, Эдийн засгийн гэмт хэрэг, Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг тус бүр 3 байгаа юм.

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

– Г.М нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа нэр бүхий иргэдийн эзэмшлийн гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газрыг газар эзэмшигч нараас хүсэлт гаргаагүй байхад бусдад шилжүүлэн гэрчилгээ гаргах нөхцөл бүрдүүлж, давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд,

– Л.А нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа “Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”, “Түрээсийн болон түр суурьшуулах орон сууцанд иргэдийг хамруулах түр журам”-ыг зөрчиж, компанийн эзэмшлийн 2 байрыг дур мэдэн бусдад түрээслүүлж, түрээсийн болон ашиглалтын төлбөрийг хувьдаа авч, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд,

– Нийтийн албан тушаалтан С.Э нь тендер сонгон шалгаруулалтын үнэлгээний хороонд ажиллаж байхдаа албан тушаалтын байдлаа урвуулан ашиглаж, илт зөрчилтэй компанийг зээлийн мэдээллийн сангийн лавлагаа ирүүлээгүй байхад ирүүлсэн мэтээр танилцуулан, тендерт сонгон шалгаруулж, давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.

 

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Эрэлттэй мэдээ