Кино зураг авалтад ашиглах зориулалттай долларыг солиулахыг завдсан үйлдэл бүртгэгджээ. Тодруулбал, энэ сарын 6-11-ний хооронд тусгай тэмдэг, дардастай, хуурамч валют, үзүүлэнгийн зориулалттай долларыг банк, арилжааны банкуудад солиулахыг завдсан дөрвөн гомдол мэдээлэл бүртгэгдсэнийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна.
Гомдлуудаас дурдвал:
- Энэ сарын 6-нд ХУД-ийн дугаар хорооны нэгэн банкны салбарт хуурамч 100 ам.доллар солиулсан гэх гомдол бүртгэгджээ.
- Дархан-Уул аймагт хувиараа валют сольдог иргэнд 1000 ам.доллар солиулсны 300 ам.доллар нь хуурамч байсан гэх гомдлуудад шалгалтын ажиллагаа явуулжээ.
Дараах гомдлуудыг шалгахад кино зураг авалтад ашиглах зориулалттай доллар байсан нь тогтоогдсон байна.






