Боловсролын яамнаас өгсөн мэдээллээр, 2025-2026 оны хичээлийн жилийн бүтэц мөн гурван улирлаараа явна. Энэ жил өвлийн амралтыг нэг долоо хоногоор сунгаж байгаагаараа онцлог болж байна.
Бага ангийн сурагчид энэ оны арванхоёрдугаар сарын 15-наас эхлэн амарна.
Тэдний хичээл 2026 оны нэгдүгээр сарын 26-ны Даваа гаригт эхлэх бөгөөд нийтдээ зургаан долоо хоног амрах юм. Өвлийн хамгийн хүйтэн улиралд амралтыг сунгаж байгаа нь хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалах, ханиад томуугийн дэгдэлтийг бууруулах зорилготой гэж албаныхан мэдээллээ.
Харин дунд ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос амарч, долоо хоногийн хугацаанд амарна. Ахлах ангийн сурагчид мөн арванхоёрдугаар сарын 22-ноос эхлэн амарна. Гэхдээ эхний долоо хоногийн хугацаанд хичээл цахимаар үргэлжлэх юм байна.
Өвлийн амралтыг сунгасантай холбогдуулан 2026 оны зургадугаар сарын хичээлийн хуваарьт өөрчлөлт орж, зургаадугаар сарын 8-12-ны өдрүүдэд сурагчид хичээллэнэ. Тодруулбал, энэ долоо хоногт шалгалтын долоо хоног явагдах бөгөөд хичээлийн жилийн нийт хоног 170-185 байх хуулийн заалтыг хангах зорилготой аж.
Сурагчдын өвлийн амралтын хуваарь:
/НИЙСЛЭЛ/
- Бага анги: 12 дугаар сарын 13-наас эхлэн, 6 долоо хоног амарч, 2026.01.26-нд хичээл орно.
- Дунд анги: 12 дугаар сарын 20-ноос эхлэн, 5 долоо хоног амарч, 2026.01.26-наас хичээллэнэ.
- Ахлах анги: 12 дугаар сарын 20-ноос амарна. Хичээлийн сүүлчийн долоо хоногт цахимаар хичээллэнэ.
/АЙМАГ, СУМ, БАГ/
- Бага анги: 12 дугаар сарын 13-наас эхлэн, 5 долоо хоног амарч, 2026.01.19-нд хичээл эхэлнэ.
- Дунд анги: 12 дугаар сарын 20-ноос эхлэн, 4 долоо хоног амарч, 2026.01.19-нөөс хичээл орно.
- Ахлах анги: 12 дугаар сарын 20-ноос амарч, 2026.01.19-нд хичээллэнэ. Хичээлийн сүүлчийн долоо хоногт цахимаар хичээллэнэ.






