Спорт Токиогийн Их дуулга: ОУХМ О.Уранбаяр хүрэл медаль хүртлээ. 2025-12-08 FacebookTwitter “Улаанбаатар Их дуулга” тэмцээний аварга ОУХМ Одгэрэлийн Уранбаяр “Токио-2025 Гранд слам”-аас хүрэл медаль хүртлээ. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдааныг Японы Yudai TANAKA-тай хийж, толгой уургалж тонгорох уран мэхээр хожлын үнэлгээ авсан юм.