З.Бауыржан дарга түр орлон гүйцэтгэгчээр томилогдсоныхоо дараа байгууллагын зарим ажилтнуудад дарамт үзүүлэх, үндэслэлгүйгээр “өөрийн хүсэлтээр” гаргах шахалт үзүүлэх, “халх”, “казак” гэх яс үндэс, гарал үүслийн шинжээр ялгаварласан хандлага гаргасан тухай мэдээлэл байна.
Мөн зарим ажилтныг жирэмсний амралтад байхад нь оронд нь бусдыг томилох, орон тоо цомхотгол нэрийн дор холбогдох хууль журмыг зөрчсөн гэх гомдлууд цөөнгүй удаа гарчээ.Байгууллагын тогтвортой ажиллагаанд нөлөөлсөн үү? Сүүлийн саруудад ХХҮЕГ-т бүтэц, орон тооны давтамжтай өөрчлөлт хийгдсэн нь үйлчилгээний чанарт тодорхой нөлөөлсөн гэж зарим ажилтнууд мэдээлжээ.
Хяналт шалгалтын баг ч мөн “ажлын байрны тогтворгүй байдал нь байгууллагын гүйцэтгэлд сөргөөр нөлөөлсөн” гэж тэмдэглэсэн байна. Цаашид авах арга хэмжээ Хяналт шалгалтын дүнг холбогдох яам, байгууллагад хүргүүлсэн бөгөөд дараах чиглэлээр арга хэмжээ авахыг санал болгосон гэж эх сурвалж дурдав.
Үүнд:
• Хүний нөөцийн бодлогын үнэлгээ хийх
• Томилгооны хууль бус, үндэслэлгүй шийдвэрүүдийг засах
• Орон тоо, бүтцийн шинэчлэлийг хуульд нийцүүлж дахин боловсруулах
• Ажлын байрны шинжилгээг мэргэжлийн түвшинд шинэчлэх
• Дарга нарт хариуцлага тооцох эсэхийг хэлэлцэх Одоогоор ХХҮЕГ болон З.Бауыржан даргын зүгээс албан ёсны тайлбар гаргаагүй байна.
“Хөдөлмөр , Халамжийн бодлого”-ыг З.З.Бауыржан хариуцаж буй бол
“Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам”-ыг Т.Аубакир хариуцаж буй…






