БНСВУ-ын Хо Ши Мин хотод 12 дугаар сарын 12-14-ний хооронд Дэлхийн Ой тогтоолтын Спортын Холбооноос зохион байгуулсан “34 дэх удаагийн Ой тогтоолтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн” боллоо.
Тэмцээнд Монгол, Австрали, Герман, Турк, Араб, Солонгос, Энэтхэг, Орос, Вьетнам зэрэг 15 орны 169 тамирчид 3 өдрийн турш харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгасан 10 төрлөөр гурван өдрийн турш өрсөлдөж нийлбэр 4,213 оноогоор Б.Мишээл бага насны дэлхийн аварга болж, олон улсын хэмжээний мастер цолын болзол хангалаа. Тэрбээр тус тэмцээнд 3 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн бөгөөд алтан медаль авсан хоёр төрөлдөө дэлхийн рекорд шинэчлэн тогтоосон байна.
Тодруулбал: Names & Faces төрөлд дэлхийн рекорд, Spoken Numbers төрөлд дэлхийн рекорд тогтоож, дэлхийн ой тогтоолтын спортын түүхэнд нэрээ үлдээлээ. Б.Мишээл ийнхүү өндөр амжилт үзүүлснээр Олон улсын мастер (International Master of Memory) цолын албан ёсны болзлыг хангаж, бага насандаа энэхүү болзлыг хангаж чадсан цөөн тамирчдын нэг боллоо. Түүний энэхүү амжилт нь 2 жилийн турш өдөр бүр тууштай бэлтгэл хийсэн хөдөлмөр, мөн шигшээ багийн дасгалжуулагч Баасандорж, шигшээ багийн дасгалжуулагч Сэнгэсамдан, Megamind Club, Монголын оюун ухааны академи, гэр бүл, багш сурган хүмүүжүүлэгчид, хамт олон, дэмжигчдийн хамтын хүч, итгэлийн үр дүн юм.
Ийнхүү Монгол Улсын нэрийг дэлхийн оюун ухааны спортын тавцанд алтан үсгээр бичүүлсэн Батзоригийн Мишээл амжилт нь Монголын ой тогтоолтын спортын түүхэнд онцгой үйл явдал болж байна Бага насны ангилалд өрсөлдөж буй үедээ олон улсын хэмжээний мастер цол хүртсэн зургаан тамирчин бий. Тухайлбал Н.Намуундарь, Б.Ариунбилэг, Т.Үжин, Б.Жамбалбаярням, Д.Хүслэн, Э.Үүрийнцолмон, Б.Сэлэнгэмөрөн нар юм. Б.Мишээл нь “Дуут цифр” төрөлд 140 цифр алдаагүй сонсож, “Нэр, зүс царай” төрөлд 100 хүний нэрийг тогтоосон амжилтаар бага насны дэлхийн рекорд шинэчлэн зорилгоо биелүүллээ.
Манай улсыг төлөөлөн 37 тамирчин ОУ-ын шүүгч, Дасгалжуулагч Б.Баасандорж, Дасгалжуулагч Ө.Сэнгэсамдан нарын хамт амжилттай оролцон нийт 90 медалиас 27 алт, 21 мөнгө, 22 хүрэл буюу нийт 66 медаль, 10 цомын эзэд болж багаараа үнэмлэхүй ялалтыг авчээ.
Багийн төрөлд
- Монгол Улс – 20,206 оноо
- Австрали улс – 12,570 оноо
- БНХАУ – 10,186 оноо
Монголын тамирчид багаараа “Дэлхийн 7 удаагийн аварга баг” боллоо.
Ганцаарчилсан төрөлд тэмцээний 10 төрлийн дараах дүнгээр Бага насны ангилалд
- ОУ-ын Мастер Б.Мишээл
- Г.Сондор
- Г.Сийлэн
Өсвөр насны ангилалд
- ОУ-ын Их Мастер О.Наранзул
- Их Мастер Г.Эрдэнэгэрэл
- Их Мастер Н.Марал
Насанд хүрэгчдийн ангилалд
- Их Мастер Вишва Ражакумар
- ОУ-ын Их Мастер Б.Лхагвадорж
- ОУ-ын Мастер Н.Номин
Тэмцээний 10 төрлийн дараах нийлбэр оноогоор Олон Улсын Их Мастер О.Наранзул тэргүүлж “2025 оны Дэлхийн аварга” боллоо.
