МАН-ын Удирдах зөвлөлийн өнөөдрийн /2025.12.17/хуралдаанаар дэд сайд нарын асуудлыг хэлэлцлээ. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дэд сайд нарыг томилох тул уг асуудлыг хэлэлцэж, дэмжжээ. Нийт 14 хүнийг дэд сайдад нэр дэвшүүлжээ. .
- Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайдад Бэгзсүрэнгийн Энхтүвшин,
- Батлан хамгаалахын дэд сайдад Дашцэдэнгийн Баасандамба,
- Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайдад Батбаярын Мөнхтамир,
- Гадаад харилцааны дэд сайдад Гомбосүрэнгийн Амартүвшин,
- Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайдад Баярсайханы Солонго,
- Зам тээврийн дэд сайдад Гочоогийн Ганболд,
- Сангийн дэд сайдад Бат-Эрдэнийн Хулан,
- Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын дэд сайдад Ганзоригийн Дашням
- Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдад Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнэ,
- Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн дэд сайдад Баасансүрэнгийн Нямжав
- Цахим, хөгжил, инновац, харилцаа холбооны дэд сайдад Ганжавын Баярхүү,
- Эрчим хүчний дэд сайдад Сугаржавын Далхаасүрэн,
- Эрүүл мэндийн дэд сайдад Ганбаатарын Номин,
- Эдийн засаг, хөгжлийн дэд сайдад Содномдаржаагийн Даваасүрэн нарыг нэр дэвшүүлжээ






