Террил Атиензагийн том охин Riel Atienza:Би хавтаст хэргийг хадгалж байгаа хавтсыг нь харж чадсан. Гэхдээ дотор нь байгаа материалуудыг үзэх боломж олдсонгүй. Яг нүдний өмнө, гараа сунгавал хүрэхээр ойрхон байлаа. Харамсалтай нь, цагдаагийнхан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд албан ёсны лицензтэй орчуулагч заавал хэрэгтэй гэсэн шалтгаанаар зөвшөөрсөнгүй. Миний өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн англи хэлийг маш сайн эзэмшсэн ч гэсэн тэд зөвшөөрсөнгүй. Бид маргааш дахин очно. Бид тэр хавтаст хэргийн материалыг заавал авна. 14 жилтэй харьцуулахад 12 цаг гэж юусан билээ” гэжээ.
14 дөрвөн жилийн чимээгүй байдал, асуулт, өвдөлт эцэст нь миний өмнө тавигдлаа. Уулзсан Монголын цагдаа, прокурор, хуульч бүр үүнийг зүгээр нэг хэрэг биш, харин чухал амьдрал гэж үзсэн. Тэдний хичээл зүтгэл, чин сэтгэл, үнэнийг олоход туслах хүслийг би мэдэрсэн.
Би өнгөрсөн үетэй нүүр тулахаар үлдэж байхад аав, эгч Нила хоёр маань Монголыг эмгэнэлт явдал болсон газар гэдгээр нь биш, харин халуун дулаан, түүхтэй , үзэсгэлэнтэй газар гэж харж байв. Энэ бол миний ээжийн нэгэн цагт харж байсан Монгол улс.
Энэ бол өнөөдөр миний гэр бүлд гараа нээсэн Монгол улс.
Эхнээсээ бидэнтэй хамт байсан бүх монголчуудад чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Та нар зөвхөн шударга ёсны төлөөх тэмцлийг маань дэмжээд зогсохгүй, уй гашуугийн хажууд гэр бүлд минь гэрэл гэгээ, соёл, сайхан сэтгэл шингэсэн мөчүүдийг өгсөн. Бид үүнийг үүрд мартахгүй






