Мягмар, 10 сар 6, 2026
spot_imgspot_img

Их уншсан

spot_img

Холбоотой мэдээ

ТЕРРИЛ АТИЕНЗАГИЙН АР ГЭРИЙНХЭН НАС БАРСАН ГАЗАРТ НЬ ИРЖ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Өдгөөгөөс 14 жилийн өмнө филиппин үйлчлэгч Террил Атиенза Монгол Улсад ирж ажиллах үедээ “Эрэл” группийн захирал Б.Эрдэнэбатын гэрт учир битүүлгээр нас барсан билээ. Монголын шүүх хуулийн байгууллага тухайн үед талийгаач бүсгүйг зүрхний дутагдлаар нас барсан хэмээн хэргийг нь хаасан юм. Харин Филиппинд цогцос нь ирэхэд биед олон тооны шарх сорвитой, мөн зүрх нь байхгүй, оронд нь даавуу чихчихсэн, хутгалуулсан байжээ. Ингээд 14 жилийн дараа тэдний гэр бүл монголчуудын дэмжлэгээр Монголд ирж, ээжийнхээ нас барсан хэргийг сэргээн шалгуулж байгаа. УЕПГ-аас хэргийг нээн шалгаж, том охин Ниррел Атиензаг албан ёсоор хохирогчоор тогтоосон. Харин өнөөдөр тэд эхнэр, ээжийнхээ сүүлчийн амьсгалаа татсан Нүхтийн аман дахь Б.Эрдэнэбатын тансаг харшийн гадаа ирж, зул өргөжээ. Энэ үеэр бага охин нь нулимсаа тэвчиж чадахгүй уйлж, “Ээж ээ, хэтэрхий оройтож ирсэнд уучлаарай, таныхаа үхлийн үнэнийг олохоор ирлээ” хэмээн хэлжээ.

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Эрэлттэй мэдээ