Мягмар, 10 сар 6, 2026
spot_imgspot_img

Их уншсан

spot_img

Холбоотой мэдээ

Баян-Өлгий аймгийн уул, усны казах нэрийг монгол нэршлээр нэрлэх тогтоолын төсөл өргөн барина

Өнөөдрийн /2025.12.24/ Засгийн газрын хуралдаанаар Баян-Өлгий аймгийн 319 уул, усны казах нэрийг монгол нэршлээр нь сэргээн нэрлэхээр шийдвэрлэлээ. Улмаар УИХ-д тогтоолын төсөл өргөн барихаар болж байна. Ингэснээр газар, уул, усны түүхэн монгол нэршлийг дураараа солих, өөрчлөх асуудал цэгцрэхээр болж байна.

Цэнгэл хайрхныг Мусд тау, Шавдан нуурыг Чампан кол, Төгрөг нуурыг Төнкөрөг кол, Ёлтыг Жолт, Хөх сэрх Көк серке, Хар уулыг Кара тау мөн хүний нэрээр Азымханы даваа Цагаан голыг Аксул, Таван богдыг Бесбогда, Хар ямаатыг Хар жамат, Бага түргэний уулсыг Сыргаль гэх мэтээр казах болгож, өөрчилсөн байна

Баян-Өлгий аймгийн дарга нар газар нутгийн нэр дураараа өөрчилж, Үндэсний аюулгүй байдалд халдсан байж болзошгүй хэргээр 2020 оноос хойш хуулийн байгууллагынханд шалгагдаж байгаа.

Тодруулбал, төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй болгох үүднээс Баян-Өлгий аймгийн Дэлүүн, Улаанхус, Сагсай, Өлгий суманд 2013 оноос хойш 11 баг шинээр байгуулсан байдаг. Ингэхдээ үе үеийн дарга нар нийлж 4-5 багийн нэрийг казах болгон сольж, улсын бүртгэлд бүртгэсэн

Тэгвэл тухайн үед шинээр байгуулсан багийн нэрийг хэрхэн өөрчилж, улсын бүртгэлд казах нэрээр Шинэ айл багийн нэрийг Жана-Аүл, Улаанхус сумын Улаан эрэг багийн нэрийг Каызыл-Жар, Сагсай хэмээн казах болгон өөрчилж байсан.

 

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Эрэлттэй мэдээ