Мягмар, 10 сар 6, 2026
spot_imgspot_img

Их уншсан

spot_img

Холбоотой мэдээ

Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан эхэллээ

“Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойд зориулсан, Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд эхэллээ.

Энэхүү барилдаанд Улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай, Улсын арслан Ц.Содномдорж, Б.Орхонбаяр, Э.Оюунболд, Ц.Бямбо-Отгон, Р.Пүрэвдагва, Э.Батмагнай, Улсын заан Б.Пүрэвсайхан, Н.Жаргалбаяр, Б.Бат-Өлзий нарын чансаа өндөр 128 бөхийн зодоглож байна. 

 Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт ойд зориулсан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд:

• 2011 он – Улсын аварга С.Мөнхбат түрүүлж, улсын харцага Ц.Содномдорж             үзүүрлэсэн

• 2012 он – Улсын заан М.Өсөхбаяр түрүүлж, улсын гарди Д.Рагчаа үзүүрлэсэн

• 2013 он – Улсын начин Б.Пүрэвсайхан түрүүлж, улсын аварга Г.Эрхэмбаяр                  үзүүрлэсэн

• 2014 он – Улсын аварга С.Мөнхбат түрүүлж, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй                   үзүүрлэсэн

• 2015 он – Улсын заан Пүрэвсайхан түрүүлж, улсын аварга Санжаадамба үзүүрлэсэн

• 2016 он – Улсын харцага Р.Пүрэвдагва түрүүлж, улсын аварга Ч.Санжаадамба               үзүүрлэсэн

• 2017 он – Улсын харцага Т.Баасанхүү түрүүлж, улсын заан Н.Жаргалбаяр үзүүрлэсэн

• 2018 он – Улсын аварга Хангай түрүүлж, улсын аварга Батсуурь үзүүрлэсэн

• 2019 он – Улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, улсын начин Ц.Одбаяр үзүүрлэсэн

• 2021 он – Улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, улсын гарди М.Бадарч үзүүрлэсэн

• 2022 он – Улсын арслан Б.Орхонбаяр түрүүлж, улсын харцага Г.Бадрах үзүүрлэсэн

• 2023 он – Улсын начин Д.Амарсайхан түрүүлж, улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэсэн

• 2024 он – Улсын начин Э.Батмагнай түрүүлж, улсын заан Б.Серик үзүүрлэж байсан.

Эх сурвалж: Үндэсний бөхийн холбоо

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Эрэлттэй мэдээ