Wolf Moon буюу “Чонын сар” нь жил бүрийн 1-р сард тохиодог анхны бүтэн сар юм. Энэ нэр нь Хойд Америк болон Европын эртний ард түмний уламжлалаас гаралтай бөгөөд өвлийн хамгийн хүйтэн үед чононууд илүү олонтоо улих болсонтой холбоотойгоор ийнхүү нэрлэжээ.
Яагаад “Чонын сар” гэж нэрлэдэг вэ? Эрт цагт 1-р сар нь:
• Цас ихтэй
• Ан амьтан ховор
• Чоно өлсөж, тосгон руу ойртон улих нь олширдог үе байсан. Тиймээс тухайн үеийн хүмүүс бүтэн сарыг Wolf Moon хэмээн нэрлэж, улирал солигдож буйг илтгэдэг тэмдэг гэж үздэг байжээ.
Зарим жил Wolf Moon:
• Super Moon (Дэлхийд ойр)
• Ice Moon, Old Moon гэх мэт өөр нэршилтэй давхацдаг
Соёл, сэтгэл зүйн утга Олонсоёлд Wolf Moon-ыг:
• Шинэ жилийн эхлэг
• Өөрчлөлт, дотоод хүч
• Тэсвэр, зөн совин, бие даалт гэдэг утгатай холбон тайлбарладаг.
Зарим хүмүүс энэ үед:
• Зорилгоо тодорхойлох
• Хуучин зуршлаа орхих
• Шинэ төлөвлөгөө гаргах зэргийг хийвэл тохиромжтой гэж үздэг.
Wolf Moon-ыг хэрхэн ажиглах вэ?
• Нар жаргасны дараа тэнгэрт тод харагдана
• Хотын гэрэл багатай газар илүү үзэсгэлэнтэй
• Нүдээр харахад хангалттай, дуран байвал бүр ч гоё






