400 хүний багтаамжтай бааранд, бенгалийн гал ассан шампанск буудуулснаар таазны чимээ намдаагч хөөсөнцөрт гал авалцан, баар хоромхон зуур галт авс болон хувирч, суурин дээрээ янз бүрийн үндэстний, цэл залуухан 40 (одоо 47 болсон) хүүхэд залуучууд нас барж, 115 хүн түлэгдэж бэртлээ.
Шампанск буудуулахдаа нэг зөөгч нөгөөхийнхөө мөрөн дээр гарч, таазанд ойртсон, гал гарахад дуугарах аюулын дохио, унтраах системгүй байсан, баарнаас гарах ганцхан шат, ганцхан хаалгатай байсан, дуу чимээ намдаагч хөөсөнцөр нь хурдан галд автсан, мөн хана нь модон зэрэг нь олон хүний амь авах шалтгаан болжээ.
Энд баар дисконуудыг дуу чимээтэй гээд подвалд оруулсан юм байна.
Швейцарьчууд хүүхдээ хоёр, гурван нас хүрэхэд л цанан дээр суулгаж, гулгуулж сургадаг учир цанандаа их эрэмгий бас дуртай болж, цанын бааз руугаа их явцгаадаг.
Мөн Швейцарийн уулыг шүтэж биширч үзэхээр ирдэг ч хүмүүс их. Энэ баар нь нас шалгаж оруулдаггүй байсан учраас 13 настай хүртэл хүүхэд орж байсан бөгөөд 15, 16-тай хүүхдүүд нас барагсад, алга бологсод дунд их байна.
Бааранд гал маш хурдтай дэгдэн амьсгал боогдон юу ч харагдахгүй болж, хэн ч хэндээ ч туслах аргагүй болж, зарим нь шатаж, зарим нь ухаан алдан унаж, ганц хаалган дээрээ овооролдон гацсан байна. Хаалган дээр овоорол үүсээд байхад туслаагүй, гаднаас нь бичлэг хийцгээсэн гэсэн ч шүүмж их явж байна.
Энэ явдалтай холбоотойгоор Швейцарь улс 5 хоногийн гашуудал зарлаад байна.









