Дубай сэтийн магнайд яваа, хотын даргын урамшууллын багцад хамрагдсан ХУД-ийн Татварын газрын дарга Г.Сүрэнтамжид хэмээх татварт дархлагдсан эмэгтэй саяхан 3 тэрбумын хэрэгт холбогдлоо гэж шуугисан ч баривчлагдалгүй, шөнөөр ажлаа хийж сууж байна гэсэн пи ар хийгээд амжсаныг сошиал хуудаснаас харав. Дубай хатагтай маань гурван компанитай, хувьцааг нь 100% эзэмшдэг, 110 саяын үнэт эдлэлтэй, гадны банканд хэдэн сая долларын хадгаламжтай гэж хөрөнгөө бүртгүүлж байжээ. Ийм их хөрөнгөтэй насаараа дарга хийсэн баян хатагтай нийслэлийнхний татвараар биш өөрийн мөнгөөр Дубай байтугай л аялмаар… 
“Татварын дарга Дубайд — Татвар төлөгчид Монголд”






