Цагдаагийн Ерөнхий Газрын харьяа гэрч, хохирогч хамгаалах түр байр хуучирч, ашиглах боломжгүй болжээ.
Хуучин байшинд хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүд байрлах нөхцөл маш муутай байна.
УИХ- ын дарга Н.Учрал:
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Израилийн жишгээр баригдсан шинэ барилгыг улсын комисс хүлээж авахгүй хоёр жил өнгөрсөн байна.
Хүнд суртал, дүрэм журам, уялдаа холбоогүй байдлын улмаас гэрч, хохирогчид түр байрлах нөхцөл муутай, шинэ барилгыг ашиглалтанд хүлээж авахгүй цаг алдаж, ажил гүйцэтгэсэн хувийн хэвшил хөлсөө авч чадахгүй хохирч байна.
Татвар төлөгчдийн хөрөнгөөр баригдсан барилгуудыг хүлээн авахгүй гацааж, өртөг зардал нэмдэг, авилга, ашиг сонирхол үүсгэдэг Барилгын хөгжлийн төвд оруулсан шалгалтын дүнг нийтэд мэдээлнэ гээд, Шинэ барилгыг 3-р сарын 1-ний дотор ашиглалтанд оруулахыг Хууль зүйн болон Сангийн сайд нарт чиглэл болголоо.
Түр хамгаалах байрыг харамсалтайгаар амь насаа алдсан “Шинэсаран” охины нэрээр нэрлэнэ.УИХ-ын Хаврын чуулганаар Гэрч хохирогчийг хамгаалах хууль, процессын хууль, гэр бүлийн тухай хуулийн төслийг хамгийн түрүүнд хэлэлцэн батална.
Гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хамгаалах тогтолцооны шинэчлэл хийнэ.






