ГЕГ-ын албан хаагчдыг хиймэл оюун болон эрсдэлийн удирдлагын чиглэлээр мэргэшүүлэх сургалтыг энэ сарын 13-21-ний хооронд зохион байгуулж байна. Энэхүү сургалт нь Монгол Улсын Гаалийн байгууллагын эрсдэлийн удирдлагын системийг олон улсын стандарт, сайн туршлагад нийцүүлэх, агаарын тээврийн зорчигчийн дагалдах ачаанд чиглэсэн гаалийн хяналтыг боловсронгуй болгоход чиглэгдэж байгаа юм байна.
Энэхүү мэргэшүүлэх сургалтыг Солонгосын гаалийн ОУ-ын агентлаг (CUPIA)-ийн мэргэшсэн баг зохион байгуулж, танхим, цахим хосолсон 85 гаалийн албан хаагч сургалтад хамрагдан, мэдлэгээ дээшлүүлж байна.






