Нэмэгдсэн өртгийн албан татварын сугалааны тохирол ирэх долоо хоногийн лхагва гарагт буюу нэгдүгээр сарын 21-нд болно.

Энэ удаагийн сугалааны тохиролд 2025 оны арванхоёрдугаар сарын 1-ээс 31 хүртэлх хугацаанд худалдан авалт хийж, цахим системд бүртгүүлсэн 52 699 262 баримт оролцоно. Хэрэглэгчид тухайн сард хэдэн баримт бүртгүүлснээс шалтгаалж, хожих мөнгөн дүн нь өөрчлөгддөг.

Тухайлбал,  1-ээс 10 баримт бүртгүүлсэн бол сугалааны гурван орон таарахад 30 000, 11-ээс 50 баримт бүртгүүлсэн бол 40 000, 51 ба түүнээс олон баримт бүртгүүлсэн тохиолдолд 60 000 төгрөгийн эзэн болно.