Саудын Араб улсын нутагт болж буй авто болон мото спортын “Дакар ралли-2026” уралдаан өндөрлөхөд хоёр гараа үлдлээ. Уралдааны мотоциклийн ангилалд уралдаж буй манай тамирчид замаа амжилттай дуусгаж, байраа ахиулж байна.
Өчигдөр болсон 11 дэх гарааны дараа “Тал нутгаас Дакарт” төслийн тамирчин Э.Халиунболд ралли2 төрөлд 9-р байранд эрэмбэлэгдлээ. Манай тамирчин өмнөх хэд хэдэн гарааны дараа топ тамирчдын жагсаалтад бичигдэж эхэлсэн.
