Нүүр хуудас Спорт Монголчууд анх удаа уулын цанаар олимпод оролцоно

Монголчууд анх удаа уулын цанаар олимпод оролцоно

Биатлон, гүйлтийн цана, тэшүүрийн тамирчид олимпын наадамд уралддаг байхад монголчууд олноороо цагаан олимпыг зорьдог байв. Сүүлийн жилүүдэд олимпын шалгуур өндөрсөж тамирчдын оролцоо тодорхой хэмжээнд хумигдсан. Гэхдээ монгол залуусын дунд уулын спортыг сонирхох хүрээлэл нэмэгдсэнээр шинэ төрөлд залуу тамирчид олноор төрөн гарах болсон юм. “Ганвон 2024” залуучуудын өвлийн олимпын IV наадамд М.Манлайжав, Х.Халиун нар уулын цаначдын эхлэлийг тавьсан. Тэдний араас уулын цанын спортын түүхэнд шинэ хуудас нээж, энэ төрлөөр олимпын анхны эрхийг А.Ариунбат аван Италид уралдах гэж байна. Түүний хувьд олимпын эрхийн таван цуврал тэмцээнд оролцож, тогтмол амжилттай байснаар эрхийн болзол хангасан аж. “Скай резорт” цанын баазад Солонгосын мэргэжилтэн Чан Ин Суб, шигшээ багийн дасгалжуулагч С.Тэмүүлэнгийн удирдлага дор бэлтгэлээ базаасан А.Ариунбат Монголын өвлийн спортын түүхэнд анхны гэх тодотголыг бичлээ.

Сэтгэгдэл байхгүй

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Exit mobile version