Мягмар, 10 сар 6, 2026
spot_imgspot_img

Их уншсан

spot_img

Холбоотой мэдээ

“М.Нарантуяа-Нара гишүүнтэй уулзсаны дараа хариуцлагын асуудлыг ярина”

УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга Б.Хэрлэн:

-Одоогийн байдлаар надад УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Наратай холбоотой ямар нэгэн өргөдөл, гомдол ирээгүй байна. Энэ асуудлаар УИХ-ын Ёс зүйн дэд хороо өнөөдөр хуралдаагүй. Юуны өмнө УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Наратай уулзаж, ярилцсаны дараагаар ёс зүйн хариуцлагын асуудлыг ярина. Мөн энэ асуудлаар олон нийтэд удахгүй мэдээлэл хийнэ гэж хариуллаа.

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара нь гэрт нь хулгай орсон асуудлаар цахим сүлжээгээр дамжуулж байр сууриа илэрхийлэхдээ бүдүүлэг үг хэрэглэсэн нь ёс зүйн алдаа гэж олон нийт шүүмжилж байгаагийн зэрэгцээ эгүүлэн татах ёстой гэх шаардлага ч тавих болсон юм.

Ёс зүйн зөрчил гаргасан УИХ-ын гишүүнийг УИХ-ын Ёс зүйн дэд хороогоор хэлэлцдэг журамтай. Тус хороог өмнө нь УИХ-ын гишүүн Б.Баярбаатар удирдаж байсан бөгөөд тухайн үед М.Нарантуяа-Нара гишүүнийг ёс зүйн зөрчил гаргасан үндэслэлээр хэлэлцэж, сануулга өгч байсан юм.

Харин одоо УИХ-ын Ёс зүйн дэд хороог УИХ-ын гишүүн Б.Хэрлэн удирдаж байна. Тэрбээр тухайн үед “УИХ-ын гишүүний ёс зүйн асуудал бол УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн хүрээнд цаашлаад төрийн албан хаагчийн ёс зүйн хуулиар зохицуулагдана. Уг эрх зүйн хүрээнд тус асуудлыг тодорхой тусгаж өгсөн байгаа. Тиймээс хуулийн хүрээнд шийдвэрлэнэ” гэдгийг хэлж байсан юм.

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Эрэлттэй мэдээ