Мягмар, 10 сар 6, 2026
spot_imgspot_img

Их уншсан

spot_img

Холбоотой мэдээ

ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ:Төрийн нууцыг УИХ-д шилжүүлж, албаны нууцыг байхгүй болгоно

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.МӨНХ-ЭРДЭНЭ:

– Төрийн нууцын тухай, Төрийн нууцын жагсаалт батлах тухай төслийг өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. Албан тушаалтнууд дур зоргоороо шаардлагагүй мэдээллийг нууцалж болдог байсныг хуулиас хасна. Тагнуулын байгууллагад бүртгэлтэй байгаагаар 894 албаны нууц байна, цаашид ил болно гэсэн үг. Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх, төрийн байгууллага бүх шатанд ил тод нээлттэй байдлыг хангах, иргэдийн мэдэх эрхийг хангах чиглэлээр хийж байгаа хуулийн төсөл юм. Ирэх 7 хоногт уг хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Төрийн нууцын жагсаалтыг Засийн газар баталж байгаа. 574 мэдээлэл байгаа.

Шинээр өргөн мэдүүлэх Төрийн нууцын жагсаалтын тухай хуулийн төслөөр 574 мэдээлэл биш 372 мэдээллээр Төрийн нууцын мэдээлэл багасна гэж үзэж байна.

Цаашид УИХ-д Төрийн нууцыг батлах эрх шилжинэ гэсэн үг.  Төрийн эрх барих дээд байгууллагын хяналтад төрийн нууцтай холбоотой харилцаа орно.

Засгийн газрын тогтоолоор баталсан жагсаалтын хүрээнд хэт өргөжүүлсэн шаардлагагүй, үндэсний аюулгүй байдал,  батлан хамгаалах, гадаад бодлоготой холбоогүй шаардлагагүй мэдээллийг нууцалсан,   зарим нууцад авсан мэдээлэл хоорондоо давхардсан, зөрчилдсөн асуудал гарсан. Үүнийг тагнуулын байгууллага болон бусад холбогдох хуулийн байгууллага нэгбүрчлэн нягталж шалгаж, Төрийн нууцын жагсаалтыг боловсруулсан. Цаашдаа албаны нууц гэж байхгүй болно.

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Эрэлттэй мэдээ