Мягмар, 10 сар 6, 2026
spot_imgspot_img

Их уншсан

spot_img

Холбоотой мэдээ

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг УИХ-д танилцууллаа 2026.04.03

Ерөнхий сайд Н.Учрал: Бид Төрийнхөө нэр хүндийг сэргээж, ард түмнийхээ төлөө ажиллахаа үйлдлээрээ харуулна. Ид шид бүтээхгүй. Хал үзэж, халуун чулуу долоосон хүмүүс манай танхимд бий. Тэд сошиалаар ажлаа явуулахгүй, буурьтай ажиллана.

Б.Чойжилсүрэн, Б.Жавхлан, Б.Дэлгэрсайхан сайд нар муу хэлүүлдэг ч ажлаа их сайн хийдэг. Хурдтай. Хүн бүр харагддаг шигээ биш. Засгийн газрын ажил төвөгтэй…
Гадаад орчин нөхцөл хүнд байгаа өнөө үед бид дотооддоо хатуу сахилга баттай ажиллана.

-Оюутолгойн хэлэлцээг дуусгахын тулд би өөрөөс хамаарах бүх ажлыг хийнэ. УИХ-аас гаргасан тогтоолд Монголын талын өгөөж 53 хувиас багагүй байхаар заасан. Ирэх долоо хоногт зөвлөлдөх санал асуулга явуулна. Иргэдээс Үндэсний баялгийн сангийн хуваарилалтын талаар асууна. Тэдний саналыг эхлээд сонсъё. Үүний дараа Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэхээ шийднэ.            Би энэ багаар үр дүнд хүрнэ гэж тооцсон. Бие биеийнхээ дутууг нөхөж ажиллах чадвар бий гэж харсан.

– Гадаадын хөрөнгө оруулалт 50 хувиар буурлаа. Бид тэднийг урьж авчраад хөөж явуулж болохгүй. Хоцрогдсон арга барилаар цаашид ажиллахгүй. Одоо манай залуучууд олон улсын гэрээ хэлэлцээг хийх ур чадвартай болсон. Хариуцлагатай уул уурхай ярьдаг улс болмоор байна гэж хэллээ.

Засгийн газрын гишүүдийг томилох асуудлаар ямар нэгэн санал хураалт явагдахгүй бөгөөд УИХ-ын гишүүдийн асуултад хариулж дууссаны дараа тангараг өргөснөөр бүрэн эрх нь хэрэгжиж эхэлнэ.

Н.Учралын хамтарч ажиллахаар сонгосон сайд нартай танилцана уу.

  • Тэргүүн шатар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд – Ж.Энхбаяр 
  • Шадар сайд – Н.Номтойбаяр 
  • Шадар сайд – Т.Доржханд 
  • ЗГХЭГ-ын дарга – Б.Энхбаяр
  • Хууль зүй, дотоод хэргийн сайд – С.Амарсайхан 
  • Сангийн сайд – З.Мэндсайхан
  • Батлан хамгаалахын сайд – Д.Батлут 
  • Гадаад харилцааны сайд – Б.Батцэцэг 
  • Боловсролын сайд – Л.Энх-Амгалан 
  • Эрүүл мэндийн сайд – Э.Батшугар
  • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд – Ж.Алдаржавхлан 
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд – Т.Аубакир
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд – Ц.Идэрбат
  • Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд – Г.Дамдинням 
  • Зам, тээврийн сайд – Б.Дэлгэрсайхан
  • Барилга, хот байгуулалтын сайд – Э.Бат-Амгалан 
  • Эрчим хүчний сайд – Б.Найдалаа 
  • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд – Ч.Номин
  • Байгал орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд – Ц.Сандаг-Очир

Ийнхүү өмнөх танхимд ажиллаж байсан 10 сайд улирч, шинээр С.Амарсайхан, Ч.Номин, Н.Номтойбаяр тэргүүтэй 9 сайд нэмэгдэж байна.

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Эрэлттэй мэдээ