Мягмар, 10 сар 6, 2026
spot_imgspot_img

Их уншсан

spot_img

Холбоотой мэдээ

ХАА-н салбарт 200 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно

ХХААХҮЯ-аас 2026 онд 200 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгоно. Энэ зээлийн 130 тэрбум төгрөг нь улаан буудай, 68 тэрбум нь хүнсний ногооны тариалалтыг дэмжихэд мөн 2 тэрбум төгрөг бордоо үйлдвэрлэгчдэд очих юм.

Ингэхдээ 200 тэрбум төгрөгийн 15 тэрбум төгрөгийг сайдын багцаас, үлдсэн 185 тэрбум төгрөгийг банкуудын эх үүсвэр эзлэх юм байна. Олон байгууллага, хувь хүн энэ хөнгөлөлттэй зээлд хамрагдаж чаддаггүй тул 100 тэрбум байсныг нэмэгдүүлсэн гэж сайд Ц.Идэрбат хэлжээ.

Цаашид энэхүү хөнгөлөлттэй зээлийг авахад шаарддаг шат дамжлагыг бууруулах тухай шийдвэр Засгийн газраас гарч магадгүй юм байна.

 

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Эрэлттэй мэдээ