Жүжигчин П.Эрдэнэзаан өөрийн цахим хуудсандаа сэрэмжлүүлэг мэдээлэл (4-р сарын 11) хийлээ. Тэрээр хоёр сарын өмнө Эрдэнэзаан П нэртэй хувийн Фэйсбүүк хуудсаа хакеруудад алдсан байна. Одоо энэ хуудаснаас нь хувийн мессежээр хүмүүс рүү мөнгө зээлэх тухай агуулгатай мессеж бичих болжээ. МУГЖ П.Эрдэнэзаан энэ тохиолдолд өөрт нь мэдэгдэх, хакеруудад мөнгө зээлэхгүй байхыг анхаарууллаа.
Манай улсад 2025 онд цахим залилангийн улмаас 694 тэрбум төгрөгийн хохирол бүртгэгдсэн тухай Цагдаагийн Ерөнхий газраас мэдээлжээ. Энэ нь өнгөрсөн таван жилд 296 хувиар өссөн үзүүлэлт юм. Мөн 2025 онд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 30 гаруй хувь нь цахим орчинд үйлдэгдсэн нь энэ асуудалд анхаарал хандуулах шаардлагатай гэдгийг харуулж байна.
Рийлний холбоос: https://www.facebook.com/reel/4422849397960529/?s=single_unit






