Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны үр сад: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн 3-р сард нээлтээ хийж, 7-р сарын 19 хүртэл үргэлжилж байна.
Энэхүү үзэсгэлэн нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины “Ард түмний эв нэгдлийн жил” хэмээн 2026 оныг зарласан арга хэмжээний хүрээнд Москвагийн Кремлийн музейн 220 жилийн ойд зориулан гаргаж буй томоохон үзэсгэлэн юм. Мөн ОХУ-д Их Монгол Улсыг үндэслэн байгуулагч Эзэн Чингис хааны нэрээр нэрлэгдсэн анхны албан ёсны үзэсгэлэн боллоо.
ОХУ-ын томоохон музей, номын сан, хувь цуглуулагчдад хадгалагдаж буй хосгүй үнэт ховор 150 гаруй дурсгалаас бүрдсэн томоохон үзэсгэлэнг гаргаж байна.
Энэ үеэр Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун “Чингис хаан, түүний угсааныханы үлдээсэн өв, нөлөө, их солилцоо дэлхийн олон оронд ул мөр болон үлдэж тэдгээр улс орны дараа дараагийн хувь заяанд нөлөө үзүүлсэн нь үнэн түүх юм. Монголын эзэнт гүрэн болон Алтан Ордын өв уламжлал, Орос-Татар улсуудын холбоо, соёлын нөлөө, хаад ноёдын гэрлэлт, ордны ёслолын хүрээнд тэдний түүхийг судалж харилцааны цоо шинэ түүхийг тодруулах боломж олгож байна” гэдгийг тодотгон хэлсэн байна.
