Мягмар, 10 сар 6, 2026
spot_imgspot_img

Их уншсан

spot_img

Холбоотой мэдээ

Өнөөдөр дэлхийн инновацын өдөр 🎈

Тэртээ 2001 онд Канадын Торонто хотод креатив мэргэжилтэн Марси Сигал хүн төрөлхтөн бүтээлч байдлын хямралд орлоо гэсэн мэдээг уншаад дэлхийн инновацын өдрийг анхлан санаачилжээ. Харин 2017 онд НҮБ-аас жил бүрийн 4-р сарын 21-ний энэ өдрийг дэлхийн инновац, бүтээлч байдлын өдөр болгон зарлаж, 2018 оноос дэлхий даяар тэмдэглэх болжээ. Ингэхдээ 4-р сарын 22-нд тэмдэглэдэг Эх дэлхийн өдрийн өмнөх өдөр болгон сонгосон нь учиртай. НҮБ бүтээлч шийдэл ашиглан эх дэлхийгээ хамгаалах санааг ийнхүү тунхаглажээ.
Сонирхолтой фактууд
Өнөөдөр “бүтээлч эдийн засаг” буюу урлаг, медиа, загварыг багтаасан томоохон салбар дэлхийн нийт ДНБ-ий 3 хувийг бий болгож, 30 гаруй сая хүн энэхүү салбарт ажиллаж байна.
​Зөвхөн уран бүтээлчид ч биш шинжлэх ухаан, эдийн засаг, нийгмийн хөгжлийн аливаа асуудлыг шийдэж чадаж байгаа бүх хүнийг инновац, бүтээлч салбарт хамруулан ойлгодог.
​Дэлхийн олон улс оронд тухайлбал Израйл улсад санаанд оромгүй бүтээлч санаагаа танилцуулдаг тэмдэглэлт өдөр юм. Тухайлахад лабораторийн орчинд гаргаж авсан мах, эсвэл дроноор эмнэлгийн хангамж нийлүүлэх зэрэг сонирхолтой санааг энэ өдөр танилцуулж байжээ.
Дэлхий даяар хэрхэн тэмдэглэж байна вэ?
• Албаа солих: Зарим компаниуд ажлын орчин тулгарч байгаа жижиг бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд өөр өөр албаны хүмүүсийг нэг баг болгож ажиллуулдаг.
• “Муу санаа гэж байхгүй” уриа. Энэ өдөр компаниуд шинэ санаа уралдуулах үйл ажиллагааг зохион байгуулж, brainstorm хийдэг.
• Тогтвортой хөгжлийн зорилтуудыг дахин сануулах. Энэ өдөр мөн л олон байгууллагууд Дэлхийн тогтвортой хөгжлийн 17 зорилтыг сурталчлах зорилгоор, нийгэмд өөрсдийн санал болгож байгаа “ногоон” санаачилгаа танилцуулдаг байна.
Хэрвээ та дэлхийн инновац, бүтээлч байдлын өдөрт нэгдэж байгаа бол дараах хаштагийг цахим сүлжээнд ашиглаж, энэ өдрийг дэлхий даяар тэмдэглэж байгаа бусадтайгаа нэгдээрэй.

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Эрэлттэй мэдээ