Мягмар, 10 сар 6, 2026
spot_imgspot_img

Их уншсан

spot_img

Холбоотой мэдээ

ТРАМПЫН ХАЛДЛАГЫГ ҮЛ ХАРГАЛЗАН ИХ БРИТАНИЙН ХААНЫ АЙЛЧЛАЛ ҮРГЭЛЖИЛНЭ

Их Британийн хаан Чарльз, хатан Камилла нар орон нутгийн цагаар даваа гарагт АНУ-д хүрэлцэн ирж, түүхэн төрийн айлчлал хийх гэж байна.

Ням гарагт Вашингтон дахь Цагаан ордны байранд зэвсэгт этгээд гал нээж, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампад халдах гэж оролдсон хэдий ч, төлөвлөгөөний дагуу айлчлалаа эхлүүлэх талаар Букингемийн ордноос мэдэгдлээ.

Цагаан ордонд жил бүр уламжлал болгон зохиогддог “Ордны” сэтгүүлчдийн холбооны оройн зоогийн үеэр Ерөнхийлөгч Трамп руу халдахаар завдсан нэгэн зэвсэгт этгээдийн суманд хамгаалалтын ажилтан оногдсон юм.

Мөн Ерөнхийлөгч Трамп “60 минут” нэвтрүүлэгт зориулж үг хэлэхдээ цаашид ямар нэгэн аюул заналхийлэл гарахгүй гэжээ.

Британийн хаан Чарльз энэ удаагийн айлчлалаараа Ерөнхийлөгч Трамптай хувийн уулзалт хийхээс гадна АНУ-ын тусгаар тогтнолын 250 жилийн ойд зориулсан Конгрессийн тусгай хуралдаанд оролцож үг хэлэх юм.

Тус айлчлал нь Ираны дайны талаарх ялгаатай байр сууриас болж холдоод байсан хоёр орны харилцааг дахин сэргээх зорилготой гэж хэвлэлд мэдээлж байна.

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Эрэлттэй мэдээ