Америкийн армийн тусгай хүчний гишүүн, ахлах ахлагч Ганнон Кен Ван Дике оны эхээр интернэтэд бооцоо тавьж, 13 удаагийн үйлдлээр нийт 400 мянган ам.доллар буюу 1.4 тэрбум төгрөг хожжээ.
Ахлах ахлагч Ван Дике Венесуэл улсын Ерөнхийлөгч асан Мадураг баривчлагдана гэсэн утгатай бооцоо тавьсан байна.
Тэрээр Ерөнхийлөгч Мадуро болон тэргүүн хатагтайг Каракас хот дахь нууц байрнаас баривчлах ажиллагааны төлөвлөгөө болон гүйцэтгэлд гар бие оролцсон байна.
Тэрээр энэхүү нууцлалын зэрэгтэй мэдээллийг ашиглаж, ирээдүйд болох үйл явдлыг таамаглах цахим хуудсанд бооцоо тавьж, их хэмжээний ашиг хонжоо олжээ.
Одоогоор түүнийг Засгийн газрын нууц мэдээллийг хувийн ашиг хонжоо олохын төлөө хууль бусаар ашигласан, Засгийн газрын олон нийтэд дэлгээгүй мэдээллийг хулгайлсан, луйвар хийсэн, хууль бус мөнгөн гүйлгээ гэсэн нийт таван зүйл ангиар буруутгаж байна.
Тэрээр бооцоонд хожсон мөнгөө гадаадын криптовалютын дансанд байршуулж, тэндээсээ шинээр нээсэн брокерын дансандаа шилжүүлсэн байжээ.
Өдгөө 38 настай Ван Дике нь америкийн армид 2008 онд элсэж, 2023 онд ахлах ахлагч цол авчээ. Тэрээр тусгай хүчний цэргийн ажлын онцлог болох нууц хадгалах гэрээний дагуу мэдээлэл задруулахгүй байх үүрэгтэй байжээ.
Тэрээр 250 мянган ам.долларын барьцаа төлж, батлан даалтад гарсан байна.






