Нүүр хуудас Гадаад мэдээ Японд энэ жил 14,000 гаруй баавгай устгажээ

Японд энэ жил 14,000 гаруй баавгай устгажээ

Японд баавгай хүн рүү дайрах тохиолдол эрс нэмэгдэж, 2025 онд 230 гаруй хүн халдлагад өртөж, 13 хүн амиа алдсан байна.

Үүний гол шалтгаан нь ойн самар, царсны ургац буурч, баавгай хоол хайж суурин газарт ойртох болсон явдал юм. Үүнд хэт халалт, уур амьсгалын өөрчлөлт болон эзгүйрсэн хөдөө нутгийн нөхцөл нөлөөлжээ.

Үүний хариуд Япон улс 2025 оны дөрөвдүгээр сараас 2026 оны нэгдүгээр сар хүртэл 14,000 гаруй баавгайг устгасан байна. Гэвч устгалын дараа ч хүн-баавгайн мөргөлдөөн үргэлжилсээр байгаа бөгөөд байгаль хамгаалагчид энэ арга хэмжээний үр нөлөө болон баавгайн тоо толгойд үзүүлэх нөлөөлөлд санаа зовж байна.

Сэтгэгдэл байхгүй

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Exit mobile version