Лхагва, 10 сар 7, 2026
spot_imgspot_img

Их уншсан

spot_img

Холбоотой мэдээ

ГЕГ: Карго ачаанаас 1.6 кг мансууруулах бодис илрүүлжээ

Гаалийн байгууллага 961 кг жинтэй карго ачаанд хяналт шалгалт хийх үеэр хувцас дотор нуусан 1 кг 630 грамм метамфетамин илрүүлж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслан зогсоожээ.

Тодруулбал, 2026 оны есдүгээр сарын 28-нд нийт 21 боодол карго ачаанд гаалийн хяналт шалгалт хийх явцад “мөс” гэх нэршилтэй метамфетаминыг хувцас дотор нуун далдалсан байсныг илрүүлсэн байна.

Уг үйлдэлтэй холбогдуулан гаалийн байгууллага хойшлуулшгүй ажиллагаа явуулж, хэргийг харьяаллын дагуу хууль хяналтын байгууллагад шилжүүлжээ.

Гаалийн байгууллага Тагнуулын болон Цагдаагийн байгууллагатай хамтран мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж буйг мэдээлэв.

Мөн иргэн, аж ахуйн нэгжүүд бусдын нэрээр болон дайвар хэлбэрээр ачаа, карго тээвэрлэхдээ агуулгыг сайтар шалгаж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэгт холбогдохоос сэрэмжлэхийг анхаарууллаа.

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Эрэлттэй мэдээ