Мягмар, 10 сар 20, 2026
spot_imgspot_img

Их уншсан

spot_img

Холбоотой мэдээ

Скүтер, мопедын аюулгүй хэрэглээнд олон улстай хамтарна

 

Улаанбаатар хотод цахилгаан скүтер, мопед, цахилгаан дугуйтай иргэд явган хүний зам, дугуйн зам болон авто замаар холилдон зорчих, хурд хэтрүүлэх, хамгаалах хэрэгсэлгүй хөдөлгөөнд оролцох нь осол, гэмтлийн эрсдэлийг нэмэгдүүлж байна.

Энэ асуудлыг шийдвэрлэхээр нийслэлийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан Эрүүл хотуудын түншлэлийн ахлах менежер Жухи Гаутам тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцжээ.

Талууд цахилгаан скүтер, мопедын замын дэд бүтцийг сайжруулах, замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилтийг хангах, иргэдийн аюулгүй хэрэглээний талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.

Эрүүл хотуудын түншлэл нь дэлхийн 70 гаруй хотыг нэгтгэсэн, халдварт бус өвчин болон осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилладаг олон улсын санаачилга юм.

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Эрэлттэй мэдээ