Мягмар, 10 сар 20, 2026
spot_imgspot_img

Их уншсан

spot_img

Холбоотой мэдээ

Саудын Арабын нисэх буудлуудад хоёр өдөр дараалан халдлага болж, 13 хүн амиа алджээ

Саудын Арабын нийслэл Эр-Риядын олон улсын нисэх буудалд хоёр өдөр дараалан пуужингийн халдлага болж, нийт 13 хүн амиа алдаж, олон зуун хүн шархаджээ.

Ням гарагт болсон халдлагын улмаас Пакистаны нэг иргэн амиа алдаж, 11 хүн гэмтсэн бол өмнөх өдрийн халдлагаар 12 хүн нас барж, олон зуун хүн шархадсан байна.

Йемений Ираны дэмжлэгтэй Хути бүлэглэл халдлагын хариуцлагыг хүлээж, сүүлийн 24 цагийн хугацаанд баллистик болон далавчит пуужин, нисгэгчгүй төхөөрөмж ашиглан дөрвөн ажиллагаа явуулснаа мэдэгджээ. Тус бүлэглэл Эр-Рияд, Даммамын нисэх буудлууд болон Саудын Арабын төрийн өмчит Aramco компанийн хоёр байгууламжийг онилсон гэжээ.

Хути бүлэглэл олон улсын агаарын тээврийн компаниуд, зорчигчдод Саудын Арабын нисэх буудал, агаарын орон зайг ашиглахгүй байхыг анхааруулсан байна.

Сүүлийн үед Саудын Араб Йемен дэх Хути бүлэглэлийн эсрэг цэргийн ажиллагаагаа эрчимжүүлснээр талуудын мөргөлдөөн хурцаджээ. Европын Холбоо, Герман, Их Британи, Франц зэрэг улс халдлагыг буруушаасан бол АНУ хариу цэргийн ажиллагаанд оролцох боломжийг авч үзэж байгааг Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Deutsche Welle

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Эрэлттэй мэдээ