Мягмар, 10 сар 20, 2026
spot_imgspot_img

Их уншсан

spot_img

Холбоотой мэдээ

Өрхийн орлого хүрэлцэхгүй байгаа нь гэр бүл салалтын нэг шалтгаан болж байна

Монгол Улсад гэр бүл салалт нэмэгдэхэд инфляц, амьжиргааны өртөг, өрхийн орлогын хүрэлцээгүй байдал голлон нөлөөлж байгааг гэр бүл судлаачид онцолжээ.

Бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, өрхийн өдөр тутмын зардал нэмэгдсэнээр санхүүгийн дарамт үүсэж, хосуудын хооронд маргаан, үл ойлголцол гарах нөхцөл бүрдэж байгааг мэргэжилтнүүд тайлбарлаж байна.

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2021 онд 3391 гэр бүл гэрлэлтээ цуцлуулсан бол 2025 онд 4493 болж, таван жилийн хугацаанд 32.5 хувиар өсжээ. Харин шинээр бүртгүүлсэн гэрлэлтийн тоо мөн хугацаанд 16 118-аас 12 582 болж, 21.9 хувиар буурсан байна.

Гэр бүл судлаачдын үзэж буйгаар салалтад зөвхөн хосуудын харилцаа, итгэлцэл, үзэл бодлын зөрүү бус, ажилгүйдэл, инфляц, эдийн засгийн тогтворгүй байдал зэрэг нийгмийн хүчин зүйлс нөлөөлдөг аж.

Ялангуяа өрхийн орлого амьжиргааны зардлаа нөхөхгүй болох нь гэр бүлийн харилцаанд сөргөөр нөлөөлж, хуримтлагдсан санхүүгийн дарамт маргаан, зөрчлийг улам даамжруулах эрсдэлтэй байна.

Мөн гэр бүлд чиглэсэн сэтгэл зүйн зөвлөгөө, санхүүгийн дэмжлэг, гэр бүлийн боловсролын үйлчилгээний хүртээмж хангалтгүй байгааг судлаачид шүүмжилжээ.

Иймд гэр бүл салалтыг бууруулахын тулд өрхийн орлогыг нэмэгдүүлэх, тогтвортой ажлын байр бий болгох, гэр бүлийн зөвлөгөө, боловсролын үйлчилгээг өргөжүүлэх шаардлагатайг мэргэжилтнүүд онцолж байна.

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Эрэлттэй мэдээ