Нүүр хуудас Гадаад мэдээ Холливудаас шахагдсан Жонни Депп 8 жилийн дараа уригдлаа

Холливудаас шахагдсан Жонни Депп 8 жилийн дараа уригдлаа

Эхнэртэйгээ холбоотой дуулианаас болж Холливудад ажиллах боломж нь хумигдсан жүжигчин Жонни Депп 8 жилийн дараа кино урлагт эргэн ирж байна.

2018 онд түүний экс эхнэр Эмбер Хёрд гэр бүлийн хүчирхийллийн асуудал хөндсөний дараа Дисней компани Депптэй хамтын ажиллагаагаа зогсоосон юм. Үүний улмаас тэрбээр олон сая ам.долларын гэрээгээ алдаж, томоохон кино студиуд түүнтэй хамтран ажиллахаас зайлсхийх болжээ.

Гэвч олон жилийн шүүхийн маргаан, олон нийтийн шүүмжлэлийн дараа Деппийн нэр хүнд аажмаар сэргэж байна. Кино салбарын судалгаагаар түүнийг шинэ кинонд тогловол үзэх сонирхолтой хүмүүсийн тоо өсөж, дэлхийн хамгийн их үзэгч татах чадвартай жүжигчдийн жагсаалтын 7-д бичигджээ.

Өдгөө 63 настай жүжигчин Paramount, Lionsgate зэрэг томоохон студийн шинэ бүтээлүүдэд гол дүр бүтээж байгаа бөгөөд Дисней түүнийг “Карибын тэнгисийн дээрэмчид” киноны Жек Спарроугийн дүрд эргүүлэн тоглуулахаар хэлэлцэж байна.

Шинэ киноны зураг авалт 2027 онд эхэлж магадгүй ч эцсийн шийдвэр гараагүй байна.

Нэгэн цагт олон нийтийн шүүмжлэл, бойкотын улмаас Холливудаас шахагдаж байсан Жонни Деппийн эргэн ирэлт нь “cancel culture” буюу олон нийтийн шахалтаар хүнийг ажил, нэр хүндээс нь салгах үзэгдэл хэр удаан үргэлжилдэг вэ гэсэн асуултыг дахин сөхөж байна.

Сэтгэгдэл байхгүй

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Exit mobile version