Ням, 11 сар 22, 2026
spot_imgspot_img

Их уншсан

spot_img

Холбоотой мэдээ

Байрны түрээс цалингийн 99%-д хүрч, Испанид олон сая хүн ажил хаяжээ

Испанид орон сууцны хомсдол, түрээсийн үнийн өсөлтийг эсэргүүцэж олон сая хүн ажил хаяж, олон зуун мянган иргэн жагслаа. Энэ нь тус улсад сүүлийн 14 жилд болсон анхны бүх нийтийн ажил хаялт юм.

11 дүгээр сарын 11-нд нийслэл Мадрид хотод 120,000 хүн жагссан бол Барселонад 55,000 хүн оролцсон гэж хотын захиргаа мэдээлжээ.

Испанийн төв банкны тооцоогоор тус улсад 750,000 орчим орон сууц дутагдаж байна. Энэ тоо 2028 он гэхэд 1 саяас давах төлөвтэй байгаа аж.

Тус улсын Залуучуудын зөвлөлийн мэдээллээр сарын дундаж түрээс 1,176 евро болж, залуусын дундаж цалингийн 99%-тай тэнцжээ. Өөрөөр хэлбэл, залуус бараг бүх цалингаа байрны түрээсэнд зарцуулахад хүрсэн байна.

Ерөнхий сайд Педро Санчесийн Засгийн газар түрээслэгчдийг хамгаалах хуулийн өөрчлөлт хийхээр оролдсон ч парламент дэмжээгүй тул 11 дүгээр сарын 29-нд ээлжит бус сонгууль явуулахаар зарлажээ.

Эх сурвалж: Deutsche Welle (DW), 2026.11.12.

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Эрэлттэй мэдээ