Х.Тэмүүжин гишүүнийг авлигал авсан, мөнгө угаасан хэргээр АТГ шалгажээ. Түүнтэй холбогдуулан өчигдөр намрын чуулган нээхтэй зэрэгцээд Гадаадын иргэн харьяатын газрын даргаар ажиллаж байсан Б.Цолмон, Хууль зүйн яамны санхүүгийн газрын даргаар ажиллаж байсан С.Мөнхбат нарыг баривчилсан байна. Тэднийг ойр харилцаатай, халаас нэгтэй хүмүүс гэдгийг улс төрийн хүрээнийхэн гадарлана. Мөн баривчилгааны үеэр 2 сая ам.доллар бэлнээр хурааж авч, 2 сая ам.доллар 7 орчим тэрбум төгрөг эзэнгүй түрээсийн байранд хэвтэж байна. Мөнгө мөртэй гэдэг дээ…
Х.Тэмүүжин гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурор УИХ-д оруулж ирэхээр бэлдэж байгаа юм байна






