Мягмар, 10 сар 6, 2026
spot_imgspot_img

Их уншсан

spot_img

Холбоотой мэдээ

Н.Энхбат: Хэрэг үйлдсэн хутгыг бид хамтдаа цай уухдаа ашигладаг байсан

Өнөөдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд “Жем молл” худалдааны төвд эхнэрээ хутгалж алсан хэргийн шүүгдэгч Э болон бусдын онц харгис, хэрцгий аргаар хөнөөсөн хэргийн шүүгдэгч Д нарт холбогдох хэргийн шүүх хурал боллоо.

Шүүгдэгч Н.Энхбат: -“Хэрэг үйлдсэн хутгыг бид хамтдаа цай уухдаа ашигладаг байсан. Би гэр бүлээ салгахгүй байхыг хичээж ирсэн. Би гэр бүлийн үнэ цэнийг мэднэ. Манай хүн гэр бүл цуцлуулах хүсэлт гаргасныг би хүлээн зөвшөөрч байсан. Ханиасаа хүүхдүүдийг 7 хоногийн 2-3 хоногт нь уулзуулж байхыг хүссэн. Гэвч зөвшөөрсөн хэрнээ хүүхдүүдийг ирүүлэхээ больсон. Үүнээс болж би “Жем молл” руу асуухаар очсон. Эхнэрээ яагаад хутгалж алснаа, өөрийгөө яагаад барьж чадаагүйгээ ойлгохгүй байна. Би олон хоног нойргүй явж байсан. Тэр өдрөөс хойш өөрийгөө хараан зүхэж байна. Хүүхдүүд минь эгч дээр маань гэж хүсэлт өгсөн байна лээ” гэлээ.

Харин талийгаач эмэгтэйн хүү Дөлгөөн: -“Манай гэр бүлд намайг төрсөн цагаас хойш “Аз жаргал” гэж байгаагүй. Аав намайг алгадаж, ширээний булан мөргүүлэх, элэгдэх, нүүр рүү хүчтэй цохидог байсан. Миний ээж тайван зөөлөн хүн байсан. Н.Энхбат гэдэг хүнд зодуулж нүдүүлж, хөөгдөж хараалгасаар нас барсан” гэж байлаа.

 

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Эрэлттэй мэдээ