Мягмар, 10 сар 6, 2026
spot_imgspot_img

Их уншсан

spot_img

Холбоотой мэдээ

Тойрогтоо хөрөнгө оруулалт авч чадаагүй гишүүд төсвийг няцаав

Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжүүлж байна.

Өнгөрсөн 7 хоногт АН-ын бүлгийн авсан 2 хоногийн завсарлага өнөөдөр дуусаж байгаа учраас УИХ-ын гишүүн С.Ганбаатар тус намыг төлөөлж үг хэллээ. Тэрээр Засгийн газарт төсвийн төслийг буцаах санал гаргасан ч УИХ-ын дэгийн тухай хуулийн шинэ зохицуулалтаар хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр хуулийн төслүүдийг Засгийн газар буцаах эсэх асуудлаар санал хураана.Мөн төсөв боловсруулахдаа гишүүдийн хөрөнгө оруулалтын саналыг тусгаагүй тул зарим гишүүн тойргийн хөрөнгө оруулалт шаардсан байр суурь илэрхийлж, төсвийг дэмжихгүй гэсэн хандлагатай байна.

Учир нь 2026 оны төсвийн төслийг боловсруулахдаа УИХ-ын гишүүдээс хөрөнгө оруулалтын саналыг аваагүй байна. Энэ нь тойргоос сонгогдсон гишүүдээс тойрогтоо хийх бүтээн байгуулалтын саналыг аваагүй гэсэн үг юм. Тиймээс гишүүд алдагдалтай төсөв хэмээн шалтаглаж, УИХ-ын дэгийн тухай хуулийн шинэ зохицуулалтыг ашиглан төсвийн төслийг Засгийн газарт буцаах бололтой. Хэрвээ төсвийн төслийг Засгийн газарт буцаавал гурав хоногийн дотор дахин өргөн барина. Ингэхдээ гишүүдийн төсөв буюу хөрөнгө оруулалтын саналыг нь тусгаж оруулж ирэхээр байгаа юм. Мөн 2026 оны төсвийн нийт хөрөнгө оруулалт 8 их наяд төгрөг бөгөөд салбарын томоохон төслүүдийг санхүүжүүлэхийн оронд жижиг хөрөнгө оруулалт тойргуудад хуваарилбал улс орны хөгжлийн бодлогын төсөлд хүндрэл учрах эрсдэлтэй.

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Эрэлттэй мэдээ