Өнгөрөгч Бямба гарагт төрийн үйлчилгээг ухаалгаар хүргэх E-Mongolia 5.0 шинэчилсэн хувилбар нээгдсэн билээ. Энэ нь “Алсын хараа 2050”-ийн цахим баримт бичиг, цахим засаглалыг бэхжүүлэх талаар тодорхой тусгасны нэг хэсэг юм. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны сайд Э.Батшугарын санаачилга, дэмжлэгээр тус яамны ажлын хэсгийн хийсэн дорвитой алхмын нэг нь иргэдэд E-Mongolia системд нэвтэрч, цахим баримт бичгийг нэгдсэн систем E-Geree-ээр дамжуулан иргэд хоорондын дараах 5 төрлийн гэрээг баталгаажуулах боломжтой боллоо.
Түрээсийн гэрээ (иргэд хоорондын / хугацаатай эсвэл хугацаагүй), Тээврийн хэрэгслийн түрээсийн гэрээ (иргэд хоорондын / хугацаатай), Оффисын талбайн түрээсийн гэрээ (иргэд хоорондын / хугацаатай), Худалдаа, үйлчилгээний зориулалтаар талбай түрээслэх гэрээ (иргэд хоорондын / хугацаатай) зэрэг гэрээ багтаж байна. Иргэд E-Mongoliа системд нэвтэрч, эдгээр гэрээг цахим орчинд байгуулснаар цаасан хэлбэрээр жил бүр 250 мянган иргэд хоорондын түрэээсийн гэрээ хийдгээс 10%-д нь, 500 мянган иргэд хоорондын зээлийн хэлцэл хийдгээс 15%-д нь шүүхийн маргаан үүсдэг эрсдэлээс урьдчилан сэргийлэх боложтой юм. “5 минутын гэрээ” буюу дээрх 5 төрлийн гэрээ нь Монгол Улсын Иргэний хуульд нийцсэн, холбогдох гэрээний эрх зүйн зохицуулалтын дагуу болосвруулсан, талуудын эрх, үүргийг тэнцвэртэй тусгасан жишиг баримт бичиг гэнэ. Энэхүү гэрээ нь шаардлагатай мэдээллээ бөглөөд, илгээхэд хангалттай бөгөөд цаасаар 1-3 хоног хүлээгддэг гэрээг ердөө 5-хан минутад баталгаажуулах боломжийг олгох аж.






