Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр + Замын үүд чиглэлд иргэдэд үйлчилэх нийтийн автобус хөдөлдөг “Тэнгэр плаза” нэрээ өөрчилж “Драгон Тэнгэр Терминал” болжээ. Тус бүтээн байгуулалтын нэгдүгээр давхар бүхэлдээ Emart худалдаан төв болсон байна.
Харин хоёрдугаар давхарт “Авто тээврийн үндэсний төв” байрлах аж. Түүнчлэн худалдаа үйлчилгээ байрлах бөгөөд “B1” буюу зоорины давхартаа дулаан зогсоолтой болжээ. Тус “Драгон Тэнгэр Терминал” энэ сарын 18-ны өдөр албан ёсны нээлтээ хийх бөгөөд шинэ хаяг самбараа тогтоосон байна.






