Ням, 11 сар 22, 2026
spot_imgspot_img

Их уншсан

spot_img

Холбоотой мэдээ

Нөөцтэй атлаа борлуулалтаа хязгаарласан ШТС-ын зөвшөөрлийг цуцална

Шатахууны хомсдолоос үүдэн өнгөрсөн даваа гарагт нийслэлийн төвийн 18 шатахуун түгээх станцад урт дараалал үүсэж, замын хөдөлгөөний дундаж хурд 3 км/цаг хүртэл буурчээ. Шуурхай штабын зохицуулалтын үр дүнд энэ үзүүлэлт 15 км/цаг болж нэмэгдсэн байна.

Хотын дарга Б.Пүрэвдагва нийслэлийн 264 шатахуун түгээх станцад хяналт шалгалт хийх үүрэг өгчээ. Шалгалт 10 дугаар сарын 29-нд эхэлнэ.

Шатахуун түгээх станцуудыг нөөцийн мэдээллээ иргэдэд ил тод хүргэх, шатахуун хангалттай үед борлуулалтаа саатуулахгүй байх, олон түгээгүүрээр шуурхай үйлчлэхийг шаардсан байна.

Шатахууны нөөцтэй атлаа борлуулалтаа зориудаар хязгаарлаж, зохиомол дараалал үүсгэсэн нь тогтоогдвол газар эзэмших эрх болон үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна гэдгийг хотын дарга анхаарууллаа.

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Эрэлттэй мэдээ