Монголбанкны 2012 оноос хойших хуримтлагдсан алдагдал 6.9 их наяд тэрбум төгрөгт хүрчээ.
Төв банк алдагдлаа бууруулахын тулд ирэх 5 жилд Засгийн газраас жил бүр 1.5 их наяд төгрөгөөс доошгүй санхүүжилт авах санал гаргасан ч Сангийн сайд З.Мэндсайхан эсэргүүцэж, төслийг татан авахыг шаарджээ.
Алдагдлын гол шалтгаан нь төв банкны үнэт цаасны хүүгийн зардал, ипотекийн зээл, үнэ тогтворжуулах хөтөлбөр болон БНХАУ-ын Ардын банктай байгуулсан хэлцэлтэй холбоотой байна.
Монголбанк уг санхүүжилтээр жилийн хүүгийн зардлаа 300-400 тэрбум төгрөгөөр бууруулна гэж тооцжээ. Харин Сангийн сайд төв банкны алдагдлыг улсын төсвөөс нөхөх нь эцсийн дүндээ татвар төлөгчдөд дарамт учруулна гэж үзэж байна.






