ЕБС, СӨБ-ын багш нар 10 сарын 16-ны 08:00 цагаас эхлэн ажил хаялт зарлахаар эцэг эхчүүдэд мэдэгдэж эхэллээ. Боловсролын сайд П.Наранбаяр багш нарын цалинг шууд 3,5сая болгох боломжгүй. 2028 он хүртэл үе шаттайгаар нэмнэ гэж мэдэгдсэн.
Мөн эцэг эхчүүд сайдын мэдэгдэлд дургүйцэж, багш нарын ажил хаялтыг дэмжиж байгаагаа илэрхийлэн өөрсдийн цахим хуудастаа бичсээр байна.
Багш нар энэхүү саналыг хангалтгүй гэж үзээд Пүрэв гарагийн өглөөний 08:00 цагаас эхлэн улс орон даяар хугацаагүй ажил хаялт зарлахаа мэдэгдлээ.
