Нийслэлийн ерөнхий боловсролын зуун жаран зургаадугаар сургууль Кембрижийн олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх эрх авч, Сүхбаатар дүүргийн зургаан зуу гаруй хүүхэд монгол, англи хэлээр олон улсын стандартад нийцсэн боловсрол эзэмших боломжтой боллоо.
Тус сургууль нь Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлэх эрх авсан улсын зургаа дахь сургууль болж байна. Гэрчилгээ гардуулах ёслолд Ерөнхий сайд Н.Учрал, Их Британийн Элчин сайд Эдвин Самуэл нар оролцжээ.
Ерөнхий сайд Н.Учрал хүүхэд бүр амьдарч буй байршил, гэр бүлийн нөхцөлөөс үл хамааран чанартай боловсрол эзэмших боломжтой байх ёстойг онцолсон байна.
Засгийн газраас цаашид орон нутгийн 6 бүс, нийслэлийн 6 дүүрэгт олон улсын хөтөлбөртэй нийт 12 ахлах сургууль байгуулахаар төлөвлөж, санхүүжилтийг ирэх оны улсын төсвийн төсөлд тусгажээ.
