Аравдугаар сарын 04-ний өдөр 73 настай иргэн гэрээсээ гараад сураагүй болсон гэх дуудлага Орхон аймгийн Цагдаагийн газарт энэ сарын 06-ны өдөр ирсэн байна.
Тухайн газрын камерын бичлэгийг үндэслэн ЦЕГ эрэн хайх ажлыг 80 хүний бүрэлдэхүүнтэй ОБГ-ын дэмжлэгээр зохион байгуулжээ. Үүнээс 14 хоногийн дараа 73 настай эрэгтэйг нас барсан байдалтай олсон байна. Хэргийг шалгах ажиллагаа одоогоор үргэлжилж байгаа аж.






