Мягмар, 10 сар 6, 2026
spot_imgspot_img

Их уншсан

spot_img

Холбоотой мэдээ

Осгож нас барсан тохиолдлуудын ихэнх нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотой байна

“Гудамж талбайд осгож нас барсан байдалтай хүн байна” гэх дуудлага өчигдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Хүйтний улиралд осгож амь насаа алдсан харамсалтай тохиолдлын дийлэнх нь согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн үед гудамж талбайд биеэ авч явах чадваргүй болж, удаан хугацаанд хөдөлгөөнгүй байснаараа гар хөлөө хайрах зэргээр эрүүл мэнд, амь насаараа хохирч байгааг сэрэмжлүүлж байна.

Сүүлийн өдрүүдэд дийлэнх нутгаар шөнөдөө хасах 12-20 хэмийн хүйтэнтэй байна. Хүн -20 хэмийн хүйтэнд 20 минут байх төдийд амь насаа алдах эрсдэлтэй бөгөөд согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг Цагдаагийн Ерөнхий Газраас зөвлөлөө.

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Эрэлттэй мэдээ