Нүүр хуудас Бусад Осгож нас барсан тохиолдлуудын ихэнх нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотой байна

Осгож нас барсан тохиолдлуудын ихэнх нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотой байна

“Гудамж талбайд осгож нас барсан байдалтай хүн байна” гэх дуудлага өчигдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Хүйтний улиралд осгож амь насаа алдсан харамсалтай тохиолдлын дийлэнх нь согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн үед гудамж талбайд биеэ авч явах чадваргүй болж, удаан хугацаанд хөдөлгөөнгүй байснаараа гар хөлөө хайрах зэргээр эрүүл мэнд, амь насаараа хохирч байгааг сэрэмжлүүлж байна.

Сүүлийн өдрүүдэд дийлэнх нутгаар шөнөдөө хасах 12-20 хэмийн хүйтэнтэй байна. Хүн -20 хэмийн хүйтэнд 20 минут байх төдийд амь насаа алдах эрсдэлтэй бөгөөд согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг Цагдаагийн Ерөнхий Газраас зөвлөлөө.

Сэтгэгдэл байхгүй

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Exit mobile version