Мягмар, 10 сар 6, 2026
spot_imgspot_img

Их уншсан

spot_img

Холбоотой мэдээ

“Шахмал түлш зарна” гэсэн зарын дагуу холбогдож залилуулсан гэх гомдол мэдээлэл бүртгэгдэж байна

Иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан залилан мэхлэх тохиолдол цөөнгүй бүртгэгдэж байна
“Шахмал түлш худалдаа, авна, зарна” фейсбүүк зарын группээр дамжуулан шахмал түлш авахаар хандаж залилуулсан гэх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад өнгөрсөн 1 хоногийн хугацаанд 12 бүртгэгдсэн.
Тодруулбал, “Шахмал түлш худалдаа, авна, зарна” группээр дамжуулан 1 тонн шахмал түлш авахаар хандаж урьдчилгаа мөнгө шилжүүлж залилуулсан байна.
Залилах гэмт хэрэгт өртөж байгаа шалтгаан нөхцөл нь залилагч таны хэрэгцээ шаардлагад тулгуурлаж залилж байгаа тул иргэд та бүхэн цахим орчинд аливаа зүйлийг худалдан авахдаа урьдчилгаа мөнгө болон төлбөрөө бүрэн шилжүүлэхгүй байх мөн энэ төрлийн залилах гэмт хэргийн арга, төрөл нарийсаж байгаа учир мэдээллээ сайтар нягтлахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Эрэлттэй мэдээ