Шатахууны нийлүүлэлт, цаг үеийн асуудлаар тус яамны ТНБД Б.Дашпүрэв мэдээлэл өглөө.
Тэрбээр “АҮЭБЯ болон Ашигт Малтмал Газрын Тосны Газрын холбогдох албан тушаалтнууд ОХУ-д ажиллаж, тогтмол үнээр АИ-92 бензин авах хэлцэл хийсэн. Үнийн хувьд өөрчлөгдөхгүй. Мөн БНХАУ-аас нийлүүлэлтээ нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд урд хилээр орж ирэх бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдэнэ.
ОХУ дайны нөхцөл байдалтай, олон үйлдвэр нь дроны довтолгоонд өртсөн, дотооддоо 20 хувийн дутагдалтай байгаа. Ийм нөхцөл байдлыг бид бүрэн ойлгож хүлээж авах хэрэгтэй. Өнөөдөр 62 вагон цистерн АИ-92 орж ирнэ. Нийтдээ 3.700-4000 тонн.
Нийслэлийн иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд жин тонны хязгаарлалт, өдрийн цагаар явуулахгүй зэрэг олон зохицуулалтыг Автозаын тээврийн газраас хийдэг. Иймд тусгай хамгаалалтын дор хангалтыг сайжруулах, хил гаалийн ажилтнууд илүү цагаар ажиллах, хэмжилт хийх хөндлөнгийн байгууллагыг мөн илүү цагаар ажиллуулах зэргээр түргэн шуурхай ажиллаж байгаа. Улаанбаатар Төмөр Зам сэлгээний болон татан авалтад онцгой анхаарч байгаа” гэсэн юм.
