Нүүр хуудас Боловсрол Багш, ажилтнуудын ажил хаялтын үеийн олговрыг өнөөдөр олгоно

Багш, ажилтнуудын ажил хаялтын үеийн олговрыг өнөөдөр олгоно

Багш, ажилтнуудын ажил хаялтын үеийн олговрыг өнөөдөр олгохоор шийдвэрлэсэн талаар Боловсролын яамнаас мэдээллээ.

Тодруулбал Хөдөлмөрийн тухай хуулийн 30.2-т заасны дагуу ажил хаялтад оролцсон багш, ажилтанд олгох олговрын хэмжээг Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлтэй тохирч шийдэх ёстой.

Хэдийгээр тус холбооны удирдлага хэлэлцээг эхлүүлэхгүй, олговрыг олгох ажлыг хойшлуулж байгаа ч багш, ажилтнуудын эрх ашгийг нэн тэргүүнд тавьж ажил хаялтын үеийн олговрыг өнөөдөр олгохоор шийдвэрлэлээ гэв.

Сэтгэгдэл байхгүй

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Exit mobile version